2024-05-08
АНУ доллар 3,381.38₮
Ангилал: Улс төр

Хотын даргыг чөлөөлөх асуудлыг маргааш хэлэлцэнэ

2018-12-04 11:34:23

НИТХ-ын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг маргааш болж хойшилжээ. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн ирэх оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан юм. НИТХ дахь МАН, АН-ын бүлэг, болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг хуралдааны дэгийн 4.6 дэх заалтыг үндэслэн хурлын дарга НИТХ дах хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн маргааш болгон хойшлуулсан байна.  Түүнчлэн Засаг дарга С.Батболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус V хуралдаан ч маргааш болох юм.